Нийгмийн

ФОТО: Хотын даргын захирамжийг ҮЛ ТООСОН цэцэрлэг

Сургууль, цэцэрлэг амрах үеэрээ хашаагаа түгжиж, хүн оруулдаггүй. Мөн сүүлийн үед СӨХ-д харьяа байрныхаа тоглоомын талбай, сагсны шийдийг түгжих гэх мэтээр хүүхдийн тоглох, хөгжих эрхийг хязгаарлах болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга нэгэн захирамж гаргасан юм.

Уг захирамжид: Спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, СӨХ-ны дарга нарт үүрэг болгосон байсан.

Гэвч нэгэн цэцэрлэг тоглоомын талбайнхаа гулгуур, шатуудыг хураан, түгжиж, хотын даргын захирамжийг үл тоон "салаавч" өгсөнтэй дүйх үйлдэл гаргажээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших 42 дугаар цэцэрлэг өдрийн цагаар очиход хашаагаа түгжжээ. Хаалга нь түгжээтэй тул хүүхдүүд ийнхүү давж, орж байв.

Хашааныхаа хаалгыг түгжээд зогсохгүй, тоглоомын талбайгаа хүүхэд тоглох боломжгүй болгожээ. Тодруулж хэлбэл,

  • Том гулгуурын доод хэсэг
  • Авирдаг шатууд
  • Жижиг гулгууруудыг салгаад авчихсан байлаа.

Тоглоомын талбайгаас хурааж авсан хэсгүүдээ цэцэрлэгийн байрны хоёр давхарт хураасан дүр зурагтай байгаа юм.

ЗУРГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2022 08:21

даварцан газрууд байх юмаа

Зочин
Зочин
6 сар 6, 2022 08:53

арай ч дээ, ингэхээр чинь дахиад л хүүхдүүд эрсдэлд орно ш дээ. тоглоомын т�##�бай байхгүй газарт бол цэцэрлэг, сургуулийн т�##�бай л хамгийн аюулгүй орчин ш дээ

Зочин
Зочин
6 сар 6, 2022 10:11

Манай эрх мэдэлтэнгүүд их л ажил хийж буй шинжтэй жүжиг тавихаас хэрэгжих эсэх нь огт хамаагүй

Холбоотой мэдээ

Back to top button