ДЭЛХИЙ

Казахстан: Иргэдийн 76.7 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын төлөө саналаа өглөө

Казахстаны “Ардчиллын хүрээлэн” судалгааны нийгэмлэгийн мэдээлснээр, тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 76,7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Үүнийг “Казахстан” телевиз-радиогийн нэгдлээс зохион байгуулсан онлайн судалгааны дүн нотолжээ.

Дөрөвдүгээр сарын 29-нд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс орондоо ардчиллын чиг шугамыг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг санал болгосон.  Үндсэн хуулийн 33 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байгаа аж.

Шинээр нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээг хумиж, Парламентын эрх, үүргийг улам бэхжүүлж, Үндсэн хуулийн цэцийг ч мөн шинэчлэн байгуулж, хамгийн гол нь хүний ​​эрхийн салбарыг түлхүү хөгжүүлэх юм байна.

Ерөнхийлөгч Токаевын санаачилгаар ийнхүү өчигдөр зургаадугаар сарын 5-нд Казахстанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга болсон юм. Бүх нийтийн санал асуулгыг 25 улс, олон улсын 11 байгууллагын 272 төлөөлөгч ажигласан байна.

Санал асуулгын эхний гурван цагийн байдлаар ирц 28,59 хувьтай байсан ба тус улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гаргасан урьдчилсан мэдээгээр, санал асуулгад 68,44 хувь буюу 8,030,739 хүн оролцжээ. Бүх нийтийн санал асуулгад 19,1 сая гаруй хүн амтай Казахстаны 11,7 сая гаруй иргэн нь оролцож саналаа өгөх боломжтой юм.

Гуравдугаар сарын дундуур Ерөнхийлөгч улс орноо хүчтэй Парламенттай Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс руу шилжих хэрэгтэй хэмээн үзэж бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэсэн юм. Үүнтэй холбогдуулан тэрбээр эрх мэдэл бүхий байгууллагуудын тэнцвэрийг хангаж, хөгжин урагшлах улс төрийн загварыг дахин зохион байгуулахыг санал болгосон. Мөн тэрбээр улс төрийн намуудыг бүртгэх босгыг дөрөв дахин буюу 20 мянгаас 5000 хүртэл хүн болгон бууруулах санал гаргасан юм.

Түүнчлэн, Ерөнхийлөгч Токаев бүх нийтийн санал асуулга нь улс орны тогтвортой байдлыг хангаж, нэгдүгээр сард болсон үймээн самууны хямрал дахин давтагдахгүй байх баталгаа болох учиртай гэдгийг онцлов.

Эх сурвалж: IZ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-06 08:16

Аймшиг2

Холбоотой мэдээ

Back to top button