ДЭЛХИЙ

Япон: Номхон далайн эргээр хүчтэй аадар бороо орох төлөвтэй

Маргааш /2022.06.07/ Номхон далайн эрэг орчмын Окинава, баруун Японы хэсгээс Тохокү муж хүртэл ширүүн бороо орох төлөвтэй байна.

Японы Цаг уурын албаны мэдээлснээр, агаарын нам даралтын нөлөөгөөр өмнөд Кюүшү, Кинки, Токай гэсэн бүс нутгийн дээгүүр борооны үүл их хэмжээгээр хуралдсан ажээ.

Кюүшюү арлыг өмнө зүгийн хар салхи дайран өнгөрч, өнөөдөр Шикокү арлын ойролцоо ойртон ирж, маргааш Номхон далайн эргийн дагуу зүүн тийш хөдлөх төлөвтэй хэмээн цаг уурын алба мэдээлэв.

Маргааш өглөө Канто Кошин, Токайд 120 мм, Тохокүд 100 мм, Кюүшү, Амами мужийн өмнөд хэсэгт 80 мм-ийн хэмжээтэй их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж.

Хур тунадасын улмаас хөрсний гулгалт бий болж, үер усны аюул нүүрлэж болзошгүй хэмээн цаг уурын мэргэжилтнүүд анхаарууллаа.

Эх сурвалж: News.yahoo.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button