ДЭЛХИЙ

БНАСАУ пуужин харваснаараа байдлыг улам хурцатгаж болзошгүй

Умард Солонгос ням гараг /2022.06.05/-ийн өглөө Япон тэнгисийн зүг ойрын тусгалтай найман баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлснийг бид өмнө нь мэдээлсэн.

Умард Солонгосын ийм үйлдэл Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол байгаа юм. Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нарын мэдээлснээр, пуужин хөөргөх ажиллагаа өглөөний 09 цагийн үед 30 орчим минутын турш болсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр, пуужингуудыг Пхеньян хотын ойролцоох Сунан дүүрэг, мөн Пёнан-Намдо мужийн Кэчон гэх зэрэг дөрвөн байршлаас харважээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүд Умард Солонгос түүхэндээ анх удаа ийм богино хугацаанд найман баллистик пуужин харвасан гэж онцлов.

Умард Солонгос байн байн баллистик пуужингийн туршилт явуулж байгаад Өмнөд Солонгос, АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчид хамтарсан цэргийн сургуулилтаа улам өргөжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх тохиролцоонд хүрсэн.

Хоёр улс Японы Окинава мужаас зүүн өмнөд хэсэгт орших олон улсын усан хилд бямба гараг /2022.06.04/ хүртэл гурван өдрийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн. Сөүл, Вашингтон хоёр 2017 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой хамтарсан сургуулилт хийсэн юм.

Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, Умард Солонгосын тал харвасан пуужингуудаараа Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг таслан зогсоох зорилготой хэмээж байгаа юм.

Эх сурвалж: HNK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button