СПОРТ

Сэлэнгийн наадмыг жилийн дараа тооцож, Д.Төрболд аймгийн хурц арслан боллоо

Сэлэнгэ аймгийн 2021 оны наадамд түрүүлж, үзүүрлэсэн, амжилт гаргасан бөхчүүдэд цол олгоогүй. МҮБХ-ноос тухайн барилдааныг тооцохгүй, цол олгохгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн А/237 дугаар захирамж гарган, дээрх бөхчүүдэд цол, чимэг нөхөж олголоо.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

128 бөхийн барилдаанд Хүдэр сумын харьяат "Таван-Хан" дэвжээ, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, “Алдар” спорт хороо, "Баатар дулаан хан"ХХК-ий бөх, аймгийн арслан Д.Төрболд долоо давж түрүүлсэн тул хурц арслан чимэг нөхөж олголоо.

Мөн Сайхан сумын харьяат "Таван-Хан" дэвжээ, "Буян намсрай"ХХК-ий бөх сумын заан О.Төрбат үзүүрлэсэн тул аймгийн заан, Мандал сумын харьяат, сумын заан С.Одхүү аймгийн начин цол хүртээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button