ДЭЛХИЙ

“The Guardian”: АНУ-д 2022 он гарснаас хойш 27 сургуульд халдлага гарсан

АНУ хүчирхийлэлд автсан улс болж, хүчирхийллийн үндэс нь маш гүн суурьтай байна хэмээн Британийн “The Guardian” сонинд бичжээ.

2022 он гарснаас хойш АНУ-д 27 сургуульд халдлага /буудалцаан/ гарч, нийт 213 удаагийн олон нийтийг хамарсан гал нээсэн гэмт хэрэг гарсан талаар тус сонин нийтэлжээ.

“Улс орон нь шоронгийн тогтолцоонд тулгуурлан хөгжиж буй орон хүчирхийлэлд өртдөг” хэмээн нийтлэлийн зохиогчид тэмдэглээд, АНУ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад шоронд ял эдэлж буй хоригдлуудынхаа тоогоор илтэд илүү байгааг онцолжээ. АНУ-д 100 мянган хүн тутмын 664 нь шоронд хоригдож байгаа аж. Энэ бол харьцангуй их тоо юм.

Хэдийгээр америкчууд энх тайван байдал тогтоох тухай ярьсаар ирсэн ч гэлээ дэлхийд гарсан одон дайн, зэвсэгт мөргөлдөөний ихэнхид нь АНУ оролцсон байдаг нь баримттай зүйл хэмээн нийтлэлд тодотгожээ. Цэргийн мөргөлдөөн дэлхийн хэмжээнд 93 орчим хувийг эзэлдэг бол тэдгээрийн түүх нь АНУ-тай холбогддог гэсэн байна.

“АНУ зэвсэг, хүчирхийлэлд хэт автсан нь түүний геноцид /үй олноор нь хөнөөх явдал/, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтай шууд холбоотой” хэмээн нийтлэлийн зохиогчид тэмдэглээд, “Америк дахь хүчирхийлэл нь колоничлол болоод эртний үндэс язгуураас үүдэлтэй” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-07 09:14

amidarch bsan hunii huvid helhed niigem-n setgehui ni asuudaltai, oyun sanaa setgehui ni asuudald orson humuus ni asar ih, eldev togtoltsoo ni ch gajig zuils bii, mongoor buhniig shiidne.
buutai gants patsaaniig olon huuhdiig buudhaas ni omno zogsooj chadahgui tsag shahuu harj zogsochihood daraa 100, 100 -raa sur-g uzuulj zogsoh unen utgagui.
ene baidal odoo-nhoosoo dordodoggui yumaa ghed, ene heveeree l bh vii

Холбоотой мэдээ

Back to top button