ДЭЛХИЙ

Португаль: Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол 150-аас давав

Португаль улсад сармагчны цэцэг өвчний халдварын 153 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн ерөнхий газраас мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, халдварын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд 19-61 насны эрэгтэйчүүд байгаа аж.

Халдварын дийлэнх нь Португалийн Лиссабон болон Тежу мужид бүртгэгдсэн байна. Хойд бүс нутаг болон Алгарве мужид мөн халдварын хэд хэдэн тохиолдол илэрчээ. Эмч нарын мэдээлснээр, бүх өвчтөнүүдийн ихэнхи нь 40-өөс дээш насныхан байгаа аж.

Бүх өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа ба эрүүл мэндийн байгууллагуудын хяналтдаа авсан байна.

Өмнө нь, ДЭМБ-аас дэлхийн 27 улсад сармагчны цэцэг өвчний 780 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн юм.

Хүнд сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол 1970 онд илэрч байсан удаатай.

Эх сурвалж: Ruptly

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x