УЛС ТӨР

“Хааны эрэлд-2022” эхэллээ

“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургууль Зэвсэгт хүчний Таван толгой сургалтын баазад өчигдөр эхэллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал хамтран 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг дадлага сургуульд 15 улсын 1000 орчим цэргийн алба хаагч оролцож, команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургалт, дадлагад хамрагдах бөгөөд салааны түвшний сургууль нь эргүүл, цувааны хамгаалалт, хүмүүнлэгийн тусламж, энгийн иргэдийн хамгаалалт зэрэг хичээлийн 10 цэгт явагдаж, сургуульд оролцогсдын энхийг дэмжих ажиллагааны дадлага, чадварыг нэмэгдүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх уг арга хэмжээнд оролцож “Монгол Улс даян дэлхийн шударга улс түмэнтэй мөр зэрэгцэн ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох замаар итгэл төгс урагшилж байна. НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, энх тайван, амар амгалан амьдралд тэмүүлж байгаа улс орон, ард түмэнд туслаж дэмжихийг эрмэлзэн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд царгийн алба хаагчдаа илгээн идэвхтэй оролцсоор байна" гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x