ДЭЛХИЙ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарны зайн эд ангиудын дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд Цэргийн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг санаачилжээ. Улмаар Зүүн өмнөд Азийн хэд хэдэн орноос нарны зай импортлох татварын хэмжээг багасгасан байна. Энэ талаар өчигдөр /2022.06.06/ Цагаан ордны баримт бичигт дурдсан аж.

Жо Байдены санаачилсан эл хууль нь цэвэр эрчим хүчний технологи, тэр тусмаа нарны зайн ялтас, эд ангиудын дотоод үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилготой.

Түүнчлэн, Жо Байден америкчуудын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хомстох аюул тулгарсан тул онц байдал зарласан байна. Ийм шийдвэр нь ОХУ-ын Донбассыг хамгаалах “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас эрчим хүчний зах зээлд үүссэн бэрхшээл, цаг уурын өөрчлөлт нь АНУ-д хангалттай хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд нөлөөлсөн хэмээн Жо Байден дүгнэж буйтай холбоотой.

Асуудлыг шийдвэрлэхийн тулд Жо Байден ялангуяа, Вьетнам, Камбож, Тайланд, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаас нарны зай, эд ангиудыг импортлоход хоёр жилийн хугацаанд импортын татвараас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Зургаадугаар сарын 2-нд “JP Morgan” санхүүгийн корпорацийн тэргүүн Жэйми Даймон хэлэхдээ, "АНУ-ын эдийн засаг удахгүй жинхэнэ “хар салхинд” өртөнө" гэсэн таамаг дэвшүүлсэн. Түүний хэлснээр, эгзэгтэй нөхцөлд АНУ-ын оршин суугчдад эрчим хүчний зургаан сарын хангалттай нөөц байгаа. Гэвч үүний дараа америк иргэн бүр эдийн засгийн хүндрэлтэй тулгарах болно гэсэн юм.

Америкт цахилгааны үнэ өсөхөөс гадна хоол хүнс, бензин шатахууны үнэ ч нэмэгдсээр байгаа юм. Үүнийг тодруулбал, АНУ-д бензин шатахууны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүртэл өсөж, нэг галлон буюу 3,785 литр шатахуун 4,622 ам.доллар болсон талаар Америкийн автомашины холбоо тавдугаар сарын 31-нд мэдээлсэн. Өмнө нь, 2021 онд АНУ-д нэг галлон шатахууны үнэ 3,046 ам.доллар байсан юм.

Барууны орнуудын Оросын эсрэг хориг арга хэмжээ нь АНУ-д инфляцаас үүдэлтэй түлш, цахилгаан эрчим хүчний алдагдал, үнийн өсөлтийг цаашид нэмэгдүүлэхэд хүргэх аж. АНУ-аас гадна Европын Холбооны улс орнуудад ч сөргөөр нөлөөлж, олон нийтийг ажилгүйдэлд оруулна хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: Thenewsglory

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-07 13:49

Мэхт мэхэндээ гэдэг нь болоод байна уу даа

Холбоотой мэдээ

Back to top button