Нийгмийн

Согтуурсан үедээ амиа хорлох гэж байсныг аварчээ

20 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ есөн давхар барилгын дээвэр дээрээс унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн есөн давхар барилгын дээврээс нэг хүн унах гэж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 7-ны өдрийн 01.52 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 01.54 цагт ангиас гарч дөрвөн км замыг туулан 01:59 цагт очиход тус байрны оршин суугч иргэн А /20 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ есөн давхар барилгын дээвэр дээр гарч, унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг 57 минут ажиллан эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button