ДЭЛХИЙ

"Украины дайнаас болж, АНУ, ОХУ дипломат харилцаагаа таслахгүй"

АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Салливан “Тасс” агентлагт ярилцлага өгчээ. Тус ярилцлагадаа "Украины дайны улмаас АНУ, ОХУ зөрчилдөөнтэй байгаа хэдий ч, дипломат харилцаа нь тасрахгүй" хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр "Үүний нэг тод жишээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хоёр орны төлөөлөгчид нэг байранд байрлаж, харилцаа холбоогоо хадгалж, ЭСЯ-аа харилцан ажиллуулсан хэвээр байгаа" гэдгийг онцолжээ.  

Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш АНУ, ОХУ гэсэн дэлхийн хоёр том гүрний хооронд нэлээдгүй зөрчилдөөн үүссэн.

Улмаар ОХУ-ын эсрэг олон хориг арга хэмжээ аваад байгаа юм. Гэсэн ч, дипломатч Салливаны хэлснээр, "Вашингтон, Москва цаашид гадаад харилцаа болон бусад салбарт хамтран ажилласаар байх болно" гэсэн юм.

Эх сурвалж: Thehill     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button