Нийгмийн

ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд барилгын талбайн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөний дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, ХНХЯамны дэд сайд С.Зулпхар болон тус хорооны гишүүдийн төлөөлөл барилгын салбарын зарим аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Энэ үеэр барилгын салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хэрхэн онцгойлон анхаарах, тэдний ажиллах орчин нөхцөлийг стандартын дагуу бүрдүүлэх, цаашлаад барилгын эргэн тойронд амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэргээр зөвлөгөө мэдээллийг хүргэж, санал солилцов.

Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ цаг үед ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд мөн адил барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x