ДЭЛХИЙ

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 532 саяас давлаа

Мягмар гараг /2022.06.07/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 532,350,904-д хүрсэн талаар Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлэлд дурджээ.

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш 6,300,053 хүн “КОВИД-19”-ийн халдварын улмаас нас баржээ.

20 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразиль, Франц, Герман, Их Британи багтсан хэвээр байна.

Халдвар авсан болон халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо дараах байдалтай байна. Үүнд: АНУ-д  84,882,287 халдварын тохиолдол, нас баралт 1,008,857 байна. Энэтхэг халдварын тохиолдол 43,185,049, харин нас баралт  524,708, Бразильд 31,195,118 халдвар, нас баралт 667,041, Францад 29,834,390 халдвар, нас баралт 149,509 байна. Мөн Германд халдварын 26,498,361 тохиолдол, нас баралт 139,388, Их Британид 22,526,949 халдварын тохиолдол, нас баралт 179,532 бүртгэгджээ.

Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeters”-ийн порталын мэдээлснээр дэлхийн хэмжээнд нэг сая хүнд ногдох нас баралтын төвшин мягмар гарагийн өглөө 811.0-д хүрчээ. АНУ-д нэг сая хүн амд 3,088, Энэтхэгт 373, Бразильд 3,096, Францад 2,265, Германд 1,658, Их Британид 2,608 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button