НийгмийнНИЙГЭМ

"Н.Түвшинбаяр Э.Энхбатын амийг хохироох зорилгоор халдсан гэх хангалттай нотлох баримт байхгүй"

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Н.Энхбат агсны өмгөөлөгч Баасанжаргал “Н.Түвшинбаярын хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд өгсөн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд сэвэгдлээ. Хоёр үл хөдлөх хөрөнгө гэж 6 мкв талбайтай, бараа зардаг хоёр жижиг павелин. Нэг бүрийг нь 60 мянган амдоллароор үнэлсэн байна лээ. 180 сая төгрөгийн үнэтэй 6 мкв павелион гэж байх уу. Үүгээр хохирлыг барагдуулчихлаа гэж ярьж болох уу” гэсэн.

Үүний дараа Н.Түвшинбаярын өмгөөлөгч Данзанноров “Бид санаатай үйлдэл гэдэг дээр маргахгүй байгаа. Н.Түвшинбаяр Н.Энхбатын амь насыг хохироох зорилгоор халдсан гэх хангалттай нотлох баримт байхгүй. Энэ дээр анхаарал татах нэг гол зүйл байна. Нотлох баримттай нь би танилцсан.

Нэгдүгээр хавтаст хэргийн төгсгөл хэсэгт  44, 45 дугаар гэрэл зураг бий. 160 см өндөртэй, шаргал өнгийн тавиур дээр ном, жимс, бурхан бий. Энэ тавиурын ирмэг хэсэгт цус, хуйхтай үс, маш хүчтэй мөргөсөн байж болзошгүй. Харилцан зодолдож, түлхэлцэх үед үүссэн гэмтэл байж болзошгүй. Үүнээс өөр хатуу биет хүрсэн гэх өөр нотолгоо нотлох баримтад байхгүй байгаа. Үүнийг анхаарч үзээч ээ. Ваарнаас цус илэрсэн. Ваараар цохиогүй нь нотлогдсон. Хатуу материалаар цохьсон баримт байхгүй. Вискиний хоёр шил байгаа. Оюун санаандаа эхлээд дүгнэж, бодож, хүсэл сонирхол нь тийшээ чиглэгдэж байж яг санаатайгаар алчихлаа, алах зорилгоор энэ үйлдлийг хийлээ гэж дүгнэх ёстой.

Зодоон 80 минут үргэлжилсэн гэдэг үндэслэлгүй. Ганзул мэдүүлэгтээ “Гаднаас хаалгыг нь хөших мөчид зодоон зогссон, чимээгүй болсон” гэсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 11:44

Ямар ч байсан зодооноос болж тэр хүн амиа �##�дсан. Тэгээд л ойлгомжтой

Зочин
Зочин
2022-06-09 12:59

Яахлаараа Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын хэвлэлийн �##�баны дарга нар нь энэ зодооны газарт гэрч болдог байна аа? Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэдэг үг бий дээ. Зодооны сэдэл, учир ш�##�тгаан, шидсэн чулуу энэ нөхдүүдтэй бас ямар нэг сэжмээр холбоотой юм биш үү?

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-06-10 18:23

Үнэн шүү санаатай �##�ах гээгүй тухайн үёиин архины г�##�зуурлаас болсон

Холбоотой мэдээ

Back to top button