ВИДЕО КОНТЕНТ

“BOOM”: Сайн найзын үлгэрлэл, жудаг төгөлдөр начин Э.Энхбат

“Eguur.mn” сайт “Boom” буландаа Булган аймгийн Могод сумын харьяат бөх, улсын өсөх идэр, өргөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат агсныг онцоллоо.

-Эрдэнэбилэгийн Энхбат 1984 оны 10 сарын 16-нд Булган аймгийн Могод суманд төрсөн.

-Бага байхад нь Б.Бат-Эрдэнэ аварга тэднийхээр буугаад морджээ. Тэр үед Э.Энхбат начны өвөө нь “Миний хүү улсын цолтой бөх болно” гэж хэлсэн гэдэг.

-Улмаар тэрбээр Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуульд элссэн.

-2005 онд Булган аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Түүний амжилтын гараа ингэж эхэлж байлаа.

-2009 онд улсын начин цол хүртэн, өвөөгийнхөө хүслийг биелүүлсэн.

-Улсын начин цолоо 2012, 2013, 2019 онд баталсан нь давтахад бэрх амжилт.

-Улсын наадамд таван удаа дөрөв давсан.

-Төрийн наадамд дөрвөн удаа шөвгөрч, улсын начин цолдоо элбэг дүүрэн хүчтэн байлаа.

-Өсөх идэр, өргөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй.

-Э.Энхбатыг улсын начин цолоо ахиулаасай, дээшээ барилдаасай гэж дээлийнх нь захыг мушгисан хүн олон. Тэрбээр “Би улсын начин цолтой явсаар зодог тайлсан ч харамсахгүй. Гол нь цолдоо эзэн байх чухал” гэж байв.

-Заал, танхимын барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин.

-Хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох дархан мэхтэй.

-Хариу мэхийг дадамгай хийдэг гоц чадвар, барилдааны мэдрэмжээрээ онцгойрдог байв.

-Э.Энхбат үндэсний бөхөөс гадна бөхийн цөөнгүй төрлөөр хичээллэсэн.

-Самбо, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байв. Тив, дэлхийн олон тэмцээнд эх орноо төлөөлөн зодоглосон бөх.

-Жүдо бөхийн ОУХМ цолтой.

-Түүний дүү нь аймгийн заан Э.Энх-Амгалан.

-Э.Энхбатыг Н.Түвшинбаяргүйгээр, Н.Түвшинбаярыг Э.Энхбатгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол түмэн нөхөрлөлийн үнэ цэнийг тэднээс л үлгэрлэдэг байв.

-Н.Түвшинбаяр найзыгаа амжилтад хүрэхэд хамгийн их дэмжиж, түшсэн, тусласан хүн нь Э.Энхбат.

-Н.Түвшинбаяр алт, мөнгөн медаль хүртсэн 2008, 2012 оны олимпод бэлтгэл хангагчаар нь очсон.

-Найзыгаа олимпын аварга болоход нь дэвжээний хажууд уйлаад зогсож байлаа.

-Лондоны олимпод хөлөө бэртээхэд нь үүрээд гүйж байлаа.

-Хамгийн жудагтай тамирчин, төлөв даруу, эр хүн шиг эр хүн байлаа Э.Энхбат.

-2017 онд улсын наадмын тавын даваанд Н.Түвшинбаяр Э.Энхбатыг амлаж авсан. Тухайн үед “Одоо л улсын начин цолоо ахиулдаг цаг” гээд өөрөө амжилтын төлөө зүтгэж болох л байсан. Гэвч Э.Энхбат тэгээгүй. Н.Түвшинбаяр найздаа шууд элэг бүсээ тайлж өгч байв.

-Хамгийн сайн найзуудын үлгэрлэл болж явсан тэдний нөхөрлөл тэр нэгэн өдөр цэг тавигдсан.

-Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сард хамгийн сайн найзыгаа зодон, хүнд бэртээсэн.

-Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явсан ч ухаан ороогүй. Улмаар Монголдоо буцаж ирээд, хүнд гэмтсэнээсээ хойш найман сарын дараа өөд болсон. Тухайн үед хүмүүс “Найзгүй байх тийм ч муухай биш. Найзтай гэж андуурч явах л муухай” гэж байв.

-Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнд 16 жил хорих ял оноолоо.

-Монголын спортын салбар тэр тусмаа жүдо, үндэсний бөх Э.Энхбат начнаар дутна. Яах аргагүй томоос том орон зайны эзэн тэр яах аргагүй мөн. Энэ сайхан Монгол орондоо эргэн төрөөрэй, Э.Энхбат начаан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-10 09:40

Хоёр сайхан з�##�уу минь даанч яавдааа. Хэн дээр ч тулгарч болох зовлон архинаас татг�##�зий

Хувь заяаны ээдрээ гэж
Хувь заяаны ээдрээ гэж
2022-06-10 14:29
Reply to  Зочин

Хэн дээр ч гэж архи эсвэл контрол �##�дах зүйл хэрэглэсэн хүнд тохиолдох магадл�##� нь өндөр. Эрүүл цагдаа хүртэл нэг хүнийг зөөлөн түлхэхэд л гай болоод нас барсан.

Зочин
Зочин
2022-06-10 09:41

Архинаас татг�##�зий

Зочин
Зочин
2022-06-10 09:41

Хайран сайхан хоёр з�##�уу

zochin
zochin
2022-06-10 11:24

Saihan zaluug alchaad , mongoor garchih geel hogiin novsh,

Хувь заяаны ээдрээ гэж
Хувь заяаны ээдрээ гэж
2022-06-10 14:28

Харамс�##�тай шүү. Архи уугаагүй бол контролоо �##�дахгүй ийм зүйл тохиолдохгүй байлаа.

Zochin
Zochin
2022-06-10 15:40

Huniig mongo,alban tushaal evddeg gedeg unen shuu..

Зочин
Зочин
2022-06-10 16:02

би бөхтэй нутгийн хүү гэхдээ Энхбат асны фэн нь байлаа.Харамс�##�тай

Зочин
Зочин
2022-06-10 16:39

Шун�##�тай авгайгаас их юм болноо гэж.

Зочин
Зочин
2022-06-10 18:35

Odoo tsagt nz gej bhgui bolson yum bna lee ene jishee gehed hairan shan zaluus neg ni shorond neg shoroond uneheer hetsuu haramsamr zuil bolj bna da

guyuu
guyuu
2022-06-10 19:27

deed dood ulaan hooloi gai irleedee ! ug n naizaa gej bodoogui bol ter jiliin naadamaar taliigch zaan tsol bol bat bsn ymdaa z##luul hunii saihan setgel ezenee aldag gej unen bololtoi ym!

ZOCHIN
ZOCHIN
2022-06-10 19:31

ENHBAT NAS BARASAN N L HARAMSALTAI ...GEHDEE NAIZUUD L BIE BIENIIGEE HUN BISH BOLGODOGSHUU...YMAR AASH ZANTAI TER HEN BE GEDGIIG NAIZUUD N L MEDDEG... ERUNHIIDUU BOL NAIZUUD L HUNIIG HUN BISH BOLGOHIIN EH UUSVER BDGIINSHDEE...GEHDEE AVARGA IIG YUGII N UMGUULUH VEDEE TENEG..

ЗОЧИН
ЗОЧИН
2022-06-11 10:56

Энэ шүүх хур�##� т�##�ийгаач Э.Энхбат начныг Монголын ард түмэн сэтгэл оюундаа сүүлчийн удаа дурсан санах тийм л он цаг, жилүүд болж байна.

Зочин
Зочин
2022-06-12 11:31

Xaira,n saixan zaluu arxichin xargis balmad zerleg naiziinxaa gart altan amia aldlaa daa Amidral denduu boginoxon baix yum daa

hun zodoj baihad tsagdaa duudchihgui .
hun zodoj baihad tsagdaa duudchihgui .
2022-06-12 19:51

hairan zaluus.nutgiin zuvlul gej m#lnuud arhidah muruuruu arhidahgui saihan zaluusiig uruu tataad gai bolj baihgui yu .taliigaach zuruuleed 1 husahgui .tuvshinbayariin arhi ni garah ch bsan yum biluu

Зочин
Зочин
2022-06-16 08:00

Үнэхээр хэлэх үг олдохгүй харамсаж байна. Тэр хамт явсан аймгийн ардчилсан намын гар�##�тай ИТХ-ын төлөөлөгчдийг нь барьж ш�##�гахгүй яагаад байгаа юм бэ?.

Холбоотой мэдээ

Back to top button