ДЭЛХИЙ

Байгаль болон Хөвсгөл нуур газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг

Лхагва гараг /2022.06.08/-ийн орой Байгаль нуурт болсон газар хөдлөлтийн дараа Эрхүү муж, Буриад, Өвөрбайгалийн хязгаарт газар хөдлөлтийн арван орчим удаа чичирхийлэл мэдрэгдсэн талаар газар хөдлөлт судлаачид мэдээлэв. Эрхүү мужийн Большое гэх газарт болсон ба Дараагийн газар хөдлөлтийн идэвхжил үргэлжиж, хоёр дахь удаагийн цочрол нь 9.6 хүчтэй байсан ба арав орчим чичирхийлэл мэдрэгдсэн аж.

Цахим хуудсанд мэдээлснээр, гурван бүс нутгийн 400 гаруй тосгонд 2-8 баллын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.

Зургаадугаар сарын 8-ны өдөр орон нутгийн цагаар 20:24 цагт /Монголын цагаар 20:24/ н цагаар Эрхүүгээс зүүн тийш 103 км-т орших Большой Голоустное тосгоноос 17 км-ийн зайд Байгаль нуурт газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомтын хүч 8.4 балл, Байгаль нуурын бүс нутагт хохирол учирч, хүний амь эрсдээгүй аж.

ОХУ-ын Байгаль нуур, Монгол Улсын Хөвсгөл нуур бол газар хөдлөлтийн идэвхжилтэй /Байгаль нуурын/ бүсэд багтдаг. Эл хоёр бүсэд газар хөдлөлт байнга тохиолддог гэдгийг онцолжээ.

Сүүлийн үеийн хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ оны нэгдүгээр сарын 12-нд бүртгэгдсэн. Тухайн үед газар хөдлөлт Монгол Улсын Хөвсгөл аймагт болсон. Магнитуд нь 6.5, газар хөдлөлтийн төв дэх хүч 8.7 балл байсан. Газар хөдлөлтийнх нь чичиргээг Сибирийн таван бүс нутгийн оршин суугчид, тухайлбал Эрхүү хотод тав, Буриад, Тува улсад тус тус зургаан баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button