НИЙГЭМ

Японд Тавантолгойн ордын бүтээн байгуулалтын талаар танилцууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Токио хотноо болсон “Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Тавантолгой ордын бүтээн байгуулалт, дагалдах төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин, Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон байна. Манай  талаас оролцсон төлөөллүүд уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт хийх боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл боломжуудын талаар форумд оролцогчдод танилцуулж, уулзалтууд зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button