НИЙГЭМ

Б.Баатархүү: МСНЭ, сэтгүүлч Г.Гэрэлмаатай ЦЕГ-ын удирдлага уулзахад бэлэн

Дархан цаазат Богдхан уулын бэлд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг албадан буулгасан.

Улмаар иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч Б.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Сэтгүүлчид хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “МСНЭ, сэтгүүлч Г.Гэрэлмааг ЦЕГ яг одоо хүлээж аваад уулзахад бэлэн байна. Дотор манай ерөнхий газрын удирдлага байж байна. Өнөөдрийн асуудал дээр ЦЕГ-аас баг гаргаад шалгана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button