УЛС ТӨР

БАЯН-ӨЛГИЙ: Цэвэрлэх байгууламж шинэчлэх ажил ирэх сараас эхэлнэ

Баян-Өлгий аймаг Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан ажлын хэсэг тус аймагт ажиллажээ. 

Талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй аймгийн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлж буйтай холбогдуулан Зураг төслийн ажлын гүйцэтгэлийг батлагдсан зургийн даалгавар, техникийн нөхцөлийн хүрээнд аймгийн удирдлагуудтай санал солилцохын зэрэгцээ төслийн зохицуулагч талаас холбогдох зөвлөмж, чиглэл өглөө. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг долдугаар сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс бүх талаар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлж, төслийн багийг дэмжин ажиллах зорилгоор орлогч дарга Х.Арманаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

Уулзалтад Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, ABI&SWT түншлэлийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, Зураг төслийн туслан гүйцэтгэгч “Алтайн Газрын Хүч” ХХК-ийн инженер Батзаяа, Болдсүх, НААҮ-ний “СУАТ” ХХК , аймгийн ОБГ, ЦГ, ТГ, Хилийн 0165 дугаар анги, МХГ, ГХБХБГ, БОАЖГ, СХЗХ, ЗООНОЗ-ын өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж нь байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button