Нийгмийн

УЯАЧИД: Хүсэлтийн хариу өгөхгүй бол 1000 морьтон төв талбайд орж ирнэ

Монголын үндэсний морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулж буй тайван жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Уг үйл ажиллагаанд аймаг, аймгийн уяачдын төлөөлөл хүрэлцэн ирж, нэгдэж байна. Тэд өнөөдөр жагсаалын хүрээнд төрийн ордонг тойрон, уриа лоозон барьж алхан, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Уяачид өв соёлоо аварья, хамгаалья, монгол адууныхаа генийг хадгалж үлдэе, эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ, эрлийзгүй уралдвал монгол наадам үзнэ зэрэг агуулга бүхий цаас барьцгаажээ.

Уяачдын төлөөлөл "Үндэсний тайван жагсаалыг зохион байгуулаад найм хонож байна. Зургаан насныхаа монгол морьдыг уралдуулья. Монгол адуугаараа монгол уяач оролцдог байсан тэр уламжлалыг 100 жилийнхээ ойгоор хүлээн авахыг хүсч байна. Төрийн түшээд энэ бүхнийг ойлгож хуульчлах хэрэгтэй.". "Монгол эрлийз морийг ялгаж чадахгүй гэж өнөө маргаашаа аргацааж байгаа улс төрчид өөрсдөө бүгд эрлийз морьтой. Хуульчлаад өгөх хэрэгтэй. Малыг эд эрхтний хэмжээгээр хэмжиж, гарал үүслийг нь тогтоодог газар монголоос өөр байхгүй. Ес хоногт 10 мянган хүн гарын үсгээ зурлаа. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монгол морь уралдана  гэдэг ганцхан өгүүлбэр хуулиндаа оруулахад юу нь тийм хэцүү байгаа юм бол. Бидний хүсэлтийг хүлээж авахгүй, шаардлагад хариу өгөхгүй бол өв соёлоо хамгаалан 1000 морьтныг төв талбайд орж ирнэ. Монгол морь монгол төрийнхөө ордонд ирэхэд цагдаагаас асуухад шаардлагагүй гэж үзэж байна." хэмээн ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-13 23:04

####aach ###anuud ta nar hend heregtei yu buteegeed bgaan

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x