ДЭЛХИЙУЛС ТӨР

БНСУ-ын сонин Монголын Ерөнхий сайдыг онцолжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Чосонилбо сонины сурвалжлагчид 2022 оны тавдугаар сарын 31-нд ярилцлага өгсөн байна. Тус сэтгүүлч Монголын Ерөнхий сайдтай уулзаж, ярилцсанаа нийтэлжээ.

Сонины сэтгүүлч онцлохдоо, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй (42 настай) уулзахад тэрээр хоёр улсын найрсаг харилцааг улам бататган бэхжүүлнэ гэдгээ ярилцлагын эхэнд онцолсон. Монголчууд КОВИД-19 цар тахлыг гэтлэн давсан итгэл үнэмшилдээ түшиглэн гадаадын жуулчдыг татах дараачийн ажилдаа оржээ. Ерөнхий сайд БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн асуудлыг онцгойлон анхаарахыг хүссэн. Цаашид харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчилж, хэтдээ визгүй болохыг хүсч буйгаа илэрхийлэв. Мөн Ерөнхий сайд шар шороон шуурга, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд БНСУ-тай нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулах болно" хэмээжээ.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button