ДЭЛХИЙ

Киргизстан, Тажикстан улсын хилийн зурваст зэвсэгт мөргөлдөөн гарлаа

Киргизстан, Тажикстан улсын хилийн зурваст мөргөлдөөн гарлаа. Тажикистаны тал гранат, миномёт ашигласан хэмээн Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн алба өнөөдөр /2022.06.14/ мэдэгдлээ.

“Монголын цагаар 09:00 цагийн үед Тажикстаны Баткен мужийн Баткен дүүргийн Булак-Башы гэх газар “Кех” хилийн заставаас Киргизстаны чиглэлд буун дуу гарсан байна. Үүний хариуд Киргизстаны тал мөн хариу гал нээсэн талаар хилийн алба мэдээлэв.

Албаны мэдээнд дурдсанаар, хоёр талын хилчид шууд байлдааны бэлэн байрлалд орсон аж. Киргизстаны Баткен муж дахь хилийн төлөөлөгч, Тажикстаны Согд муж дахь хилийн төлөөлөгч нар утсаар холбогдож, нөхцөл байдлын талаар харилцан ярилцжээ. Талуудын хилийн заставын дарга нар мөргөлдөөн болсон газартай биечлэн танилцахаар очсон гэх мэдээлэл байна.

“Орон нутгийн цагаар 07:50 цагт Тажикистаны тал дахин гранат болон миномёт ашигласнаар буудалцаан эхэлсэн. 08:10 цагт буудалцаан зогссон. Одоогоор талуудын хилийн төлөөлөгчид гал нээсэн шалтгааныг тодруулахын сацуу нөхцөл байдал хурцадахаас сэргийлэхийн тулд уулзалт хийж байна” хэмээн Хилийн алба онцлон тэмдэглэв.

Киргиз-Тажикийн хилийн хэсэгт байдал хурцадмал хэвээр байна.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button