ДЭЛХИЙ

Узбекистан улс коронавирусийн эсрэг сүү үйлдвэрлэж эхэлнэ

Узбекистаны Инновацийн Хөгжлийн Яамны харьяа Олон улсын молекул, харшилт өвчин судлалын төв болон “PanaevFarms” компаниуд коронавирусийн эсрэг дархлааны эсрэг ангир уураг, сүү үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Узбекистан-Хятадын “ZF-UZ-VAC2001” гэх генийн шинэ хослол үүсгэх вакцинаар тарьсан үнээ, ямааны сүүнд коронавирусийг саармагжуулдаг эсрэгбие хадгалагдаж байгаа талаар тус яам мэдээлэв.

Сүүгээр хооллодог тугалнуудад коронавирусийн эсрэгбие дамждаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Мөн пастеризаци нь эсрэгбиеийн идэвхийг бууруулдаггүй нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн малын сүү хүмүүсийн дархлааг ч сайжруулдаг гэсэн үг юм.

Дээрх байгууллагуудын хамтарсан төслөөр хүний дархлааг дэмжих сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна аманд ороод хайлдаг ванилийн, нимбэгийн амттай, бас гаатай сүүн шахмал үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх аж.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button