ДЭЛХИЙ

Иркутск мужид монгол иргэн цагдаагийн биед халджээ

Иркутск мужийн шүүхийн шийдвэрээр цагдаагийн алба хаагч руу халдсан Монгол Улсын иргэнд торгууль ногдуулжээ.

Иркутскийн “АиФ Иркутск” агентлагийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн нь олон нийтийн газар согтуурхаж, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан аж.

Орон нутгийн шүүхээс монгол иргэнийг албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн алба хаагчийн биед халдсан гэх үндэслэлээр 20 мянган рублийн торгууль ногдуулсан ч тэрбээр төлөхөөс зайлсхийж, хил давахыг оролдсон аж.  

Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр зөрчил гаргагчийг ОХУ-ын хилээр гарахыг нь албан ёсоор хориглосон ч монгол иргэн торгуулиа бүрэн төлөөд нутаг буцжээ.

Эх сурвалж: irk.aif

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 12:50

манайхан хаа явсан газраа зодоон цохион хийх юм аа

Зочин
Зочин
2022-06-15 12:51

Тэр гэхээс илүү улсын чинь нэр л гардаг гэдгийг юу юунаас илүү мэдмээрсэндэээ

Холбоотой мэдээ

Back to top button