ДЭЛХИЙ

ОХУ Их Британийн сэтгүүлчдийн эсрэг хориг тогтоов

ОХУ-ын Гадаад Хэргийн Яам Британийн томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Үүнд,  “Guardian”, “Financial Times”, “Daily Telegraph”, түүнчлэн “Sky News”, “BBC” зэрэг хэвлэл мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болов. Мөн, Их Британийн Зэвсэгт хүчний командлал, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, батлан ​​хамгаалахын салбарын төлөөлөгчид хоригийн жагсаалтад багтжээ. Хоригт нийт 49 хүн оржээ.

Эл хориг нь Их Британийн эрх баригчдын ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн эсрэг хариу арга хэмжээ гэдгийг Гадаад Хэргийн Яам тайлбарлав. Үүнээс өмнө, Лондон оросын сэтгүүлчид болон батлан хамгаалах салбарын төлөөлөгчдийн эсрэг хориг тогтоосон байсан.

Түүнчлэн, Москвагийн хоригт хамрагдсан Британийн сэтгүүлчдийг “Оросын талаар болон Украин, Донбасст болсон үйл явдлын талаар худал ташаа, хэт нэг талыг баримталсан мэдээллийг зориудаар тараасан” гэх хэрэгт холбогдуулан хориг тавьсан аж. Тэднийг Британийн нийгэмд, дэлхийн бусад орнуудад оросыг үзэн ядуулах үзлийг өдөөхөд хувь нэмрээ оруулсан гэж буруутгаж байгааг тус яам онцлов.

Хар жагсаалтад “BBC” телевизийн гүйцэтгэх захирал Тимоти Дуглас Дэйви, ТУЗ-ийн дарга Ричард Шарп, “The Times”, “Daily Telegraph”, “Daily Mail”, “Guardian”, “Independent” зэрэг сонины ерөнхий редакторууд болон сэтгүүлчид багтжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
2022-06-15 19:55

Маш зөв!

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x