ДЭЛХИЙЭнтертайнмент

Румыны Клуж-Напока хотод 20 удаа дасгал хийгээд автобусаар үнэгүй зорчиж болдог

Румын улсын Клуж-Напока хотын автобусны буудал дээр оршин суугчдыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх зорилгоор нэгэн өвөрмөц “автобусны тасалбар олгодог төхөөрөмж” суурилуулсан талаар “Romania-Insider” онцолжээ.

Автобусаар зорчих зорчигчид тасалбараа мөнгөөр худалдан авахын оронд төлбөрөө дасгал хөдөлгөөн хийгээд төлөх боломжтой. Тодруулбал, автобусанд суухын өмнө байршуулсан дэлгэц рүү харж зогсоод, өвдөг дээрээ суугаад дээш, доош нийт 20 удаа босон суух хөдөлгөөн хийх аж.

Тус хотод автобусны тасалбар 50 евроцент. Мөнгөө хэмнэхийг хүссэн хэн бүхэн эл тусгай машины өмнө зогсоод хоёрхон минутын дотор 20 удаа дасгал хийх юм. Төхөөрөмж хүний дасгалыг хянах ухаалаг видео хяналтын системтэй ба нэг хүн төхөөрөмжийг хэдэн ч удаа ашиглах боломжтой ажээ.

Эл төлбөрийн аргыг хоёр жилийн өмнө Европын спортын долоо хоногийн хүрээнд Клуж-Напока хотын удирдлагууд туршиж үзжээ. Төхөөрөмжийг суурилуулснаас дөрвөн сарын хугацаанд хотын оршин суугчид болон бусад зорчигчид 55 мянга гаруй “үнэгүй” тасалбар авчээ.

Өөр нэг жишээ дурдахад, 2013 онд Москвагийн Выставочная метроны буудал дээр ижил төстэй төхөөрөмж суурилуулж байжээ. Метроны тасалбар авахын тулд зорчигчид хоёр минутын дотор 30 удаа суух, босох дасгал хийснээр метрогоор үнэгүй зорчих эрхтэй болно. Нэг удаа метрогоор явахад 30 рубль байдаг.

Эх сурвалж: Romania-Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button