ДЭЛХИЙ

Румынд Украины үр тариа тээвэрлэж явсан галт тэрэг онхолджээ

Румын улсын Яссы мужид өчигдөр /2022.06.29/ үдээс хойш Украины үр тариа тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч онхолджээ. Энэ талаар “Евроньюс” агентлаг мэдээлжээ.

Румыны төмөр замын мэдээлснээр, осол осол орон нутгийн цагаар 17:20 цагийн орчимд болжээ. Галт тэрэг 733 тонн жинтэй 32 чингэлэгт вагоноос бүрдсэн байсан ба 11 вагон нь замаас гарч, онхолдсон аж.

Эл галт тэрэг Румыны Констанца боомтоос Украины үр тариаг ачаад, Кристешт өртөө рүү буцаж явж байжээ. Ослын урьдчилсан шалтгааныг төмөр замын нөхцөл муу байснаас вагонд асуудал үүссэнийг үгүйсгэхгүй гэжээ.

Румыны төмөр зам уг мэдээллийг батлахаас татгалзсан ч ослын улмаас бусад галт тэрэгнүүдийн маршрутыг шинээр боловсруулж эхэлсэн аж.

Өмнө нь, Украины Гадаад Хэргийн дэд сайд асан Дмитрий Сеник хэлэхдээ, Оросын тэнгисийн цэргийн бүслэлтийн нөхцөлд Украин Польш, Румыныг дамжин өнгөрөх үр тариа экспортлох хоёр сувгийг байгуулж, мөн Балтийн орнуудтай эл асуудлаар хэлэлцээр хийж эхэлсэн гэсэн юм.

Эх сурвалж: Euronews 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гуталт муур
Гуталт муур
2022-06-30 10:53

Хэвлэлүүд нь шуугисан байхдаа. Бичлэг нь байхгүй юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button