ДАТАГРАФИКУЛС ТӨР

Инфографик: 18 гишүүн, таван сайд хурдан удмын адуутай

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Төрийн ордонд гишүүд Баяр наадмын тухай хуулиа баталчих гээд завгүй бужигнацгааж байна. Тэд эрлийз, Монгол морины асуудлаар талцан маргалдаж, янз бүрийн лобби явуулцгааж буй.

УИХ-ын гишүүд, сайд нарын адуу болоод хурдан удмын адууны талаарх мэдээллийг инфографикаар харуулан хүргэж байна.

Инфографик 1: ХУРДАН УДМЫН АДУУТАЙ ГИШҮҮД

Энэ парламентад хурдан удмын адуутай 18 гишүүн байна. Эл жагсаалтыг П.Анужин гишүүн тэргүүлжээ. Тэрбээр 240 адуутай хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн нь анхаарал татаж байсан удаатай. Харин эл жагсаалтыг Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар сүүлд нь жагсаж байна.

Инфографик 2: АДУУТАЙ ГИШҮҮД

Хурдан удмын биш энгийн хамгийн их адуутай гишүүний жагсаалтыг УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүлдэг аж. Тэрбээр 629 адуутай. Түүний араас 410 адуутай Б.Бат-Эрдэнэ, 297 адуутай Ц.Анандбазар нар орж байгаа юм. Харин Н.Наранбаатар гишүүн ганцхан адуутай хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.

Инфографик 3: ХУРДАН УДМЫН АДУУТАЙ САЙД НАР

Сайд нараас Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Жавхлан, З.Мэндсайхан, Б.Батцэцэг нарын таван хүн хурдан удмын адуутай. Харин энгийн адуутай адуутай гурван сайд байна. Бусад нь огт адуугүй хэмээн мэдүүлжээ.

Сайд нарын нэрэн дээр дарж хурдан удмын бус хэдэн адуутайг сонирхож харж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 09:25

Адуу олониой гишүүүд одоо баяр наадмын хууоийг лоббидож байгаа

Зочин
Зочин
2022-06-17 09:26

Мэндсайхан бол уяач шүү

Зочин
Зочин
2022-06-17 09:26

Анужин бас юучив дээ

Зочин
Зочин
2022-06-17 09:53

Цагаан захтан сайд дарга нар морь уяна гэж юу байсын тэд нэгдүгээрт морны зүс мэдэхгүй буруу зөв т####ыг мэдэхгүй морины толгойд хазаар хийж үзээгүй морин дээр эмээл тохож үзээгүй морь чөдөрлөж үзээгүй орой морь тавьж өглөө ойртуулж үзээгүй тэнэгүүд шүү дээ. Тэгэхээр тэд өөрсдийгөө уяач энэ тэр гэж эргүүтэхээ болих хэрэгтэй. Тод ианлай манлай ####дарт уяаач гэсэн м####чин хүний авах ёстой эрхэм цолыг авахаа мөн олгохоо болих хэрэгтэй. Ерөнхийлөгчөө наад цагаан захтан сайд дарга баян компанийн захирлуудын авсан уяачийн цолыг хураах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-06-17 10:21

Энэ Анужин гишүүн ямар олон адуутайн бэ ккк өөрөө уядаг гэсэн үг юмуу эсвэл зүгээр цуглуулдаг гэсэн үг юм болов уу

Зочин
Зочин
2022-06-17 10:22

Эд нар худлаа хамаг хурдан хүлгүүдийг нь худ####даж авчихаад том том бооцоо зарлаад сууж байдаг юм байна шдээ

Зочин
Зочин
2022-06-17 10:22

Улсын их хурлын гишүүдэд ернь байхгүй юм гэж байна уу

Зочин
Зочин
2022-06-17 10:22

Идэж ууж худ####даж авахдаа сайн дураакууд шүү

Зочин
Зочин
2022-06-17 10:24

Дугуй хүний доодох нойтон гэж Анужин ч юув дэээ.

90000000
90000000
2022-06-17 11:38

Сайханбаяр аа ядахдаа ганц хурдан адуу байхгүй ээ

чуулганд сууж байсан хүн
чуулганд сууж байсан хүн
2022-06-18 17:30

Уучлаарай таминь ээ ! Монгол хүн адуу м####тай байх нь буруу юмуу ?!

Холбоотой мэдээ

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
()
x