ДЭЛХИЙ

ОХУ-ын шүүх хар тамхи хууль бусаар хил давуулсан хэргээр америкийн иргэнд 14 жилийн хорих ял оноов

ОХУ-ын Химки хотын шүүхээс Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтан асан Марк Фогелийг хар тамхи хууль бусаар зөөвөрлөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, чанга дэглэмтэй хорих ангид 14 жил хорих ял оноолоо.

“Москва хотын тойрогт харъяалагдах  Химки хотын шүүхийн 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор АНУ-ын иргэн Марк Фогельд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 229.1-р зүйлийн 3 дугаар хэсэг, 228-р зүйлийн 2 дугаар хэсгийн дагуу 14 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” хэмээн шүүхийн мэдэгдэлд дурджээ. Америкийн иргэн Марк Фогель гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг шүүх онцолжээ.

Марк Фогелийг 2021 оны наймдугаар сарын 15-нд Шереметьево хотод хар тамхины хэргээр саатуулсан. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүнтэй адилтгах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх, үйлдвэрлэх, боловсруулах хэрэгт буруутган баривчилсан. Марк Фогель нь Англи-Америкийн хамтарсан сургуулийн багш байсан ба өмнө нь Москва хот дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтан байжээ.

Тэрбээр 2021 оны тавдугаар сар хүртэл эхнэрийнхээ нэгэн адил дипломат статустай байсан ба хэргийг мөрдөн шалгах явцад Фогель нь дипломат статусаа ашиглан ажиллаж байсан сургуулийнхаа оюутнуудад зарах зорилгоор ОХУ-д  хар тамхи нийлүүлэх сувгийг зохион байгуулж байсан байж болзошгүй гэх сэжүүр гарч ирсэн байна.

Үүний дараа мөрдөн байцаагч нар түүний багшилж байсан Англи-Америкийн хамтарсан сургуульд нэгжлэг хийж, тухайн үеийн видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж байжээ. Англи-Америкийн хамтарсан сургуулийг АНУ, Их Британи, Канадын Элчин Сайдын Яамд сургуулийн зөвлөлөөр дамжуулан удирддаг ажээ.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 12:14

ЖОН АХ УУРЛАНА ДАА ЭНЭ АМЕРИК ӨНГӨРЧЭЭ ОРОСЫН ЭРҮҮГИЙХЭН ЭНЭ ГАРЫГ ЁСТОЙ НЭГ БАЛЛАЖ ТАВИНА ДАА БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ НАЙЗАА МЭДСЭН БОЛ ХАР ТАМХИ ЗӨӨДӨГГҮЙ БАЙЖ.ОРОСЫН ГУЛАГ БОЛ ТАНЫГ ЖИНХЭНЭ ИВАН БОЛГОНОО ЯАНА ДАА ЯАНА ЧИ МИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button