ДЭЛХИЙ

Баруун Европт +40 ба түүнээс дээш хэмийн халуун өдрүүд болж байна

Баруун Европын орнуудад оршин суугчид хэт халууны улмаас ядарч эхэллээ. Тухайлбал, Испани, Португал, Францад зарим газарт агаарын температур +40 ба түүнээс дээш градустай байна. Ийм хэвийн бус цаг агаар нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж, амьдралын хэмнэлийг алдагдуулж байгаа юм.

Төмөр зам болон агаарын тээврийн үйлчилгээнд ч сөргөөр нөлөөлж байна. Францын төмөр замын “SNCF” компани агаарын хэт халалтын улмаас галт тэрэгний хурдыг бууруулах арга хэмжээ авч эхлээд байна.

Халууны улмаас Испанийн өмнөд хэсгийн зарим боловсролын байгууллагууд хичээлийн цагийг багасгасан горимд шилжсэн аж. Хичээлийг ид халах цагаар бус хэм буурах үеэр явуулж байгаа юм байна. Учир нь, орон нутгийн зарим сургуулиудын анги танхимд агааржуулагч байдаггүй ажээ.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-06-20 12:47

40+

Холбоотой мэдээ

Back to top button