ДЭЛХИЙ

Бүс нутгийн мөргөлдөөнөөс АНУ, ОХУ-ын уур амьсгалын хэлэлцээ түр саатлаа

ОХУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал хариуцсан тусгай элч Руслан Эдельгериев АНУ-ын уур амьсгалын тусгай төлөөлөгч Жон Керритэй хийх хэлэлцээ түр зогсонги байдалд орсон талаар мэдэгдлээ.

Руслан Эдельгериевийн хэлснээр, "Олон улсын шинж чанартай дэлхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх ёстой, учир нь бүс нутгийн мөргөлдөөн үргэлж байсаар ирсэн, байгаа, байх ч болно. Тиймээс, бүс нутгийн мөргөлдөөний улмаас өмнө нь явуулж байсан олон улсын үйл ажиллагаагаа ингээд хумьчихаж болохгүй. Үүний нэг тод илрэл бол агаарын тээврийн хэрэгслийн хорт утааны ялгарал нэмэгдсэн” хэмээн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдэв.

Жон Керри Москва хотноо 2021 оны долоодугаар сард айлчлах үеэрээ ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Руслан Эдельгериев нартай уулзаж, мөн В.Путинтэй утсаар ярьсан. ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч нар мөн арваннэгдүгээр сард Глазгоуд болсон бага хурлын үеэр уулзаж ярилцсан.

Тухайн үед хэлэлцээ үр дүнтэй болсныг Руслан үнэлж байсан. Үүний сацуу тухайн үед ОХУ, АНУ утааны хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байсан юм.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button