Лондонд үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал боллоо
Их Британид үнийн өсөлтийг эсэргүүцэн хэдэн мянган хүн Лондон хотын төвд өчигдөр /2022.06.18/ гудамжинд гарч жагсав. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.
Жагсагчид Засгийн газраас ард түмэндээ туслах арга хэмжээ авахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлжээ. Британичууд Ерөнхий сайд Борис Жонсоныг “КОВИД-19” цар тахлын дараа эхэлсэн үнийн өсөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авалгүй удсан хэмээн шүүмжилж байгаа юм.
2008 оноос хойш Британид ажилчид ойролцоогоор 20 мянган фунт стерлинг буюу 24,450 ам.долларын алдагдал хүлээсэн гэж эсэргүүцлийн жагсаал хийж байгаа нь энэ аж. Тус улсын Үйлдвэрчний Эвлэлийн Байгууллагын мэдээлснээр, инфляц цалингаас илүү хурдацтай өсжээ.
Энэ долоо хоногт Английн Төвбанк инфляц байнга өндөр байгаа энэ үед мөнгөний бодлогоо чангаруулах шийдвэр гаргасан. Их Британийн хэрэглээний үнэ 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй есөн хувиар өссөнийг өнгөрсөн сард гаргасан албан ёсны статистик мэдээлэлд дурджээ. Их Британид үнийн өсөлт нь 40 гаруй жилийн түүхэндээ ийнхүү хамгийн дээд түвшинд хүрээд байна.
Одоо Английн Банкны удирдлага аравдугаар сард тус улсын инфляц 11 хувиас давна хэмээн тооцоолж байна. Мөн өмнө нь, хоёрдугаар улиралд ДНБ-ий хэмжээ 0.1 хувиар өснө гэж таамаглаж байсан ч 0.3 хувиар буурах төлөв ажиглагдаж эхэлжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд хулчгар болохоороо ингэж дарлуулаад үнэн арчаагүй ард түмэн
Ковидын дараа орост хориг тавьж байна гээд өөрсдөө хориг тавьчихсан у чраас тэгэж байгаа юм.Дээрээс нь ард иргэдээ сээ харамласан мөнгөа УКРАЙНД ЗЭВСЭГ болгон өгч байгаа юм.
Бээжинд бас Москвад очиж жагса�##� хийвэл л үр дүнд хүрэх байх оо, ковид 19 болон түрэмгий дайн 22 н гол буруутнууд шүү дээ.
Маш сайн хэрэг. Сайн бүхний эхлэл эндээс гарч бүр эмх замбараагүй болж хян�##�таас гарч Их британ даяр дэгдвэл маш сайн. Бас хөрш зэргэлдээ Штүланд ирланд хүрвэл дээ ч мөн сайн шшүү
Я Н Х А Н Ы ХҮҮХЭД ЮМ ДАА ЧИ
ӨГӨР ПУТИН ЯГ ИЙМ ЗҮЙЛ Л ХҮСЧ БАЙГАА. ГЭХДЭЭ ЭНЭ ХҮНД БАЙДЛЫГ ДАВЖ ГАРАХААС ӨӨР АРГА ҮГҮЙ