НийгмийнСПОРТ

Д.Жаргалсайхан: Жүдогийн "Их дуулга" тэмцээний санхүүжилтийг түргэн шийднэ

ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр (6.21-нд) Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар манай эх оронд энэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбогдуулан ажил хэрэгч яриа өрнүүлэв. Их дуулга тэмцээнтэй холбогдох санхүүжилтыг түргэн шийдэхээ Д.Жаргалсайхан дарга дурдлаа.

Мөн тус тэмцээний бэлтгэл ажлын явцын мэдээллийг тогтмол өгч байхыг сануулж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсныг Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

“Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд цацагдах тул нэн чухал арга хэмжээ болохыг ирсэн зочид өгүүлэв.

Энэ уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 13:08

unuudur 6.20 shig sanahiin end 21 getsen bn

Холбоотой мэдээ

Back to top button