НИЙСЛЭЛ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг ахлах ахлагч Ж.Балданням хүртлээ

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Ж.Балданням “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг энэ жилээс эхлэн жил бүр олгох юм.

Ахлах ахлагч Ж.Балданням нь Онцгой байдлын албанд 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар ажиллаж, 57 хүний амь насыг аварч, 67 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, ой хээрийн болон объектын гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож, аж, ахуй нэгж, байгууллага, ард иргэд, улсын 780 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Мөн ой, хээрийн түймрийн 10 удаагийн дуудлагаар  98 хоног үүрэг гүйцэтгэсэн бол гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 789 айл өрхөд хийж, 1265 зөрчлийг илрүүлэн 110 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Түүнчлэн ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хавар, намрын хуурайшилтын улиралд ногоон бүсийн эргүүлээр 278 удаа үүрэг гүйцэтгэж ажиллахдаа 392 машин 1336 хүүхэд 792 насанд хүрэгчдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x