СПОРТ

О.Насанбурмаа гавьяатын нагац дүү Азийн аварга боллоо

Сонгомол, чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ Кыргызстан улсад үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн төрөлд Монголын бөхчүүд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Охидын 69 кг-д “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алт, 46 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн бөх Чинзоригийн Номин, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун нар мөнгөн медаль авав.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин. Сонирхуулахад, О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь аварга болсон нь ховор тохиолдол.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button