ДЭЛХИЙ

Украинд дайны үеэр тэжээвэр амьтан тэжээхийг хориглоно

Украинд дайны үеэр болон дайн дууссаны дараа ч тэжээвэр амьтан тэжээх, худалдахыг хориглох хязгаарлалт тогтоохоор боллоо. Тодруулбал, дайн дууссан ч таван жилийн хугацаанд нохой, муур тэжээх боломжгүй болох аж. Энэ нь орон гэргүй амьтдын асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж санаачилгыг зохиогчид үзэж байна.

Олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн ярьснаар, Украинд золбин болсон гэрийн тэжээвэр амьтдын асуудал хяналтаас гарсан. Учир нь, олон хүн дайны улмаас орон гэрээсээ дайжин дүрвэх үеэрээ дөрвөн хөлт найз нөхдөө дагуулж яваагүй, тэд хөсөр хаягдсан.

Энэ удаад тэжээвэр амьтан тэжээх, худалдахыг хориглосноор тэдгээр хаягдсан золбин болсон тэжээвэр амьтдад туслана гэж тооцоолж байна. Хориг тогтоосноор хүмүүс шинээр нохой, муур худалдаж авахаас илүүтэйгээр хоргодох байр эсхүл гудамжнаас авах боломж бүрдэнэ. Хэрэв хоригийг зөрчвөл 8500-68000 гривнагаар торгох аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button