ДЭЛХИЙЭнтертайнмент

Элон Маскийн трансжендер хүү хүйсээ солиулж, эцгийнхээ овгоос татгалзахаар шийджээ

Америкийн тэрбумтан Элон Маскийн трансжендер хүү овог, нэрээ ч хүйсээ ч солиулахаар шийджээ. Өдгөө 18 настай Хавье Александр Маск өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсны биеийн байцаалтад бичигдсэн хувийн мэдээллээ өөрчлөх хүсэлт гаргасан талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлэв.

Ксавье трансжендер бөгөөд эцгийн овгоосоо татгалзах хүсэлтэй байгаагаа эцэгтэйгээ хамт амьдардаггүйтэй холбон тайлбарлажээ.

Түүнчлэн, Ксавье эцэг Элон Масктай ямар нэгэн байдлаар холбогдохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрчлэн, хүйсээ солиулан бүрэн утгаараа эмэгтэй болж, шинэ нэрээр амьдарч эхлэх хүсэлтээ шүүхэд бүртгүүлсэн байна.

Элон Маск, Жастин Уилсонтой гэрлэж, Ксавье, Гриффин гэх хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Элон Маск, Жастин Уилсон нар 2008 онд салсан.

Одоогийн байдлаар тэрбумтан Элон Маск долоон хүүхдийн эцэг. Тэрбээр хамгийн сүүлд 2021 оны сүүлээр өөрийн амраг, дуучин Граймстай хамт амьдарч байхдаа охинтой болсон. Охиныг нь тээгч эх төрүүлсэн юм.

Эх сурвалж: Business Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-06-22 10:08

Osvor uedee gargasan shiidvertee,daraa n olon huuhed harams#ag gesen sudalgaa bdag..

Холбоотой мэдээ

Back to top button