ХУУЛЬ

Байлдагч Т.Гандбадраа албаа хаангаа, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа

Саяхан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Б.Билгүүн албаа хаангаа цахимаар суралцаж, дээд сургуулиа дүүргэсэн бол Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Т.Гандбадраа мөн л албаа хаангаа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа.

Энэ хөтөлбөрт 28 сурагч шалгарч, тэтгэлэг авснаас хамгийн дээд оноог байлдагч Т.Гандбадраа авсан байна. Түүнээс "Өглөөний сонин"-ы сурвалжлагч А.Болор-Эгшиглэн дараах ярилцлагыг авчээ.

-Цэргийн ангидаа шалгалтад бэл­дээд хамгийн өндөр оноог авсан байна. Шалгалтандаа хэрхэн бэлдсэн бэ?

-Би сертифкатаа гардан авахын тулд цэргийн ангиасаа чөлөө аваад ирсэн. Шалгалт өгөхдөө ч бас чөлөөгөөр гарч ирж байлаа. Цэргийн алба хаах нэг жилийг ашиггүй хугацаа алдалт болгохгүйн тулд чөлөөтэй цаг гарах бүрийд хичээлээ давтаж байсан. Цэргийн албаныхан маань цаас, үзэгнээс эхлээд шалгалтад бэлдэх бололцоог бий болгож өгсөн юм. Хэдий цэрэгт мэдээ мэдээлэл хомс ч эргэлтээр ирсэн гэр бүл найз нөхдөөсөө асууж сурагласаар шалгалтынхаа мэдээллийг авч чадсан. Хүмүүс нэг жилийн цэргийн алба хаахаар хугацаа алдана, өөр бусад олон чухал зүйлээс хоцорно гэж боддог. Гэвч хичээвэл хаана ч боломж байдаг шүү дээ.

-Цэргийн ангиас БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийг авч чадсан байна шүү дээ. Яагаад заавал БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг сонгосон бэ?

-Хөл хорионоос үүдэн сүүлийн хоёр жил гадаадын их сургуульд суралцах боломж тун хавчиг болсон. Харин энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь БНХАУ-ын шилдэг их сургуулиудад зуучилж өгдөг. IELTS, HSK зэрэг хэлний оноо шаардахгүйгээр цахимаар хэлний түвшин тогтоох шалгалт авсан. Би энэ оноогоороо нэгдүгээрт эрэмбэлэгдэж, тэтгэлгийн болзол хангасан гэсэн үг. Үүнээс гадна БНХАУ-ын их сургуулиуд дэлхийн чансаанд дээгүүр үнэлэгддэг. Ийм учраас цэргийн алба хааж байгаа ч яаж ийгээд л энэхүү тэтгэлэгт тэнцэхийг зорьсон.

-Халагдаж ирээд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэст Эдүкэйшн АйТи сургуульд ахлах ангиа дүүргээд өөрийн хүсэлтээр цэргийн алба хаахаар явсан. Иргэн хүнийхээ, эр хүнийхээ хувьд цэргийн алба хаах нь зөв гэж боддог болохоор тэр л дээ. Цэргээс ирэх аравдугаар сард халагдана. Тэтгэлгээрээ БНХАУ-д компьютер технологийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна.

-Хэдхэн сарын дараа халагдах гээд догдолж байна уу. Цэргийн алба хааснаар танд ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ?

-Нэр төртэйгөөр эр цэргийн албаа хааж, эх орны хүү болж байгаадаа баярлаж байна. Цэргийн алба хааснаар хүн өөрөө өөрийгөө илүү ойлгож, тэсвэр хатуужилтай болдог мэт санагдсан. Биеийн хүч чадал, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч тэр би өөрийгөө өмнөхөөсөө илүү дээрдсэн гэж бодож байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:44

Хүний хүү эрдэм сурахаар зорьжээ. Дэглээд ####чихваа

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x