Нийгмийн

"Аюулгүй, Аз жаргалтай" видео уралдааны хугацаа дуусахад 8 хоног үлдлээ

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК, "Монгол Контент" ХХК хамтран "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний видео контентын уралдааныг хоёр дахь жилдээ зарлаад буй.

Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг контентоор дамжуулан уриалах зорилготой уг уралдааны хугацаа дуусахад 8 хоног үлдлээ.

Энэ жилийн уралдаанд хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй хамгаалах боломж бий гэдгийг ЭЕРЭГ БАЙДЛААР ҮЗҮҮЛЭХ БӨГӨӨД ЗӨВ ДАДЛЫГ ЭЕРГЭЭР ТҮГЭЭХИЙГ ЧУХАЛЧИЛНА. /Бүтээлд тавих шаардлага, бүртгэлийн хуудсыг ЭНД дарж удирдамжаас үзнэ үү./

Уран бүтээлч та бүхэн зам тээврийн ослын тоог бууруулахад хувь нэмрээ оруулж уралдаанд идэвхтэй оролцоорой.

ШАГНАЛЫН САН

  • ТЭРГҮҮН БАЙР: 8 сая төгрөгийн эрхийн бичиг
  • II БАЙР: 6 сая төгрөгийн эрхийн бичиг
  • III БАЙР: 4 сая төгрөгийн эрхийн бичиг
  • ТУСГАЙ БАЙР: 2 сая төгрөгийн эрхийн бичиг

Оролцогчдын бүтээлийг 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авах бөгөөд  2022 оны долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд ялагчдыг тодруулна

Мөн шилдэг бүтээлүүдийг зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан олны хүртээл болгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 15:33

Амр�##�т зуга�##�гыни улир�##� эхэлсэн учир яг хэрэгтэй ури�##�га байна

Зочин
Зочин
2022-06-21 15:34

Маш сайн байна. Жолооч болгон муу байдаггүй юм. Жолооч нар замдаа маш зөв явах хэрэгтэй юм шүүдээ.

Зочин
Зочин
2022-06-21 15:37

Сайн явж ирэв үү гэж асуудагаас, Хурдан явж ирэв үү гэж асуудаггүйтээ л адилхан

Зочин
Зочин
2022-06-21 15:38

Олон жолооч нар дотор соёлтой, уран жолооч нар зөндөө л байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button