СПОРТ

XXI зуунаас хойш улсын наадамд хамгийн олон удаа тунасан бөхчүүд

Улсын наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Үүнтэй холбогдуулан бид наадмын тухай сонирхолтой баримтуудыг хүргэсээр байгаа билээ. Сүүлийн 20 жил улсын наадамд хамгийн олон давсан 10 бөхийн мэдээллийг өчигдөр бид хүргэсэн. Тэгвэл энэ удаа XXI зуун гарснаас хойш улсын наадамд хамгийн олон удаа тунасан бөхчүүдийг сонирхуулъя.

1.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж улсын наадамд 10 удаа тунажээ. Энэ нь 10 жил улсын наадамд тунаж барилдсан гэсэн үг. Тэгэхээр хэр өндөр формтой, тогтвортой амжилттай барилдсаны сацуу бөхчүүд түүнийг амлаж авахаас жийрхдэгийн илрэл. Ц.Содномдорж 10 удаа тунахдаа хоёрт нь давжээ.

2.Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат бөх, улсын аварга Д.Сумъяабазар төрийн наадамд найман удаа тунажээ. Үүний дөрөвт нь давсан юм.

Д.Мөнх-Эрдэнэ Д.Сумъяабазарыг загвар өмс гэлээ - Сошиал Мэдээ

3.Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, дархан аварга Г.Өсөхбаяр улсын наадамд долоон удаа тунасан байна. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө давжээ.

4.Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, улсын аварга Н.Батсуурь улсын наадамд мөн долоон удаа тунажээ. Үүнийхээ тавд нь давсан байна.

5.Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх, улсын аварга Ч.Санжаадамба улсын наадамд зургаан удаа тунажээ. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө өвдөг шороодуулсан юм.

6.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат бөх, улсын арслан Д.Азжаргал төрийн наадамд зургаан удаа тунасан байна. Үүний дөрөвт нь давжээ.

ҮНДЭСНИЙ БӨХ: Говьсүмбэрийн даншигт Д.Азжаргал арслан түрүүлэв

7.Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын гарьд Н.Ганбаатар төрийн наадамд зургаан удаа тунасан байна. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө өвдөг шороодуулжээ.

Улсын гарьд Н.Ганбаатар сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

8.Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд Д.Рагчаа төрийн наадамд зургаан удаа тунасан байна. Үүнийхээ дөрөвт нь давсан юм.

9.Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын заан Б.Пүрэвсайхан улсын наадамд зургаан удаа тунасан байна. Үүнийхээ хоёрт нь давжээ.

10.Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат бөх, улсын заан Д.Анар улсын наадамд зургаан удаа тунажээ. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө өвдөг шороодуулжээ.

11.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын начин Ц.Сандагдорж улсын наадамд зургаан удаа тунажээ. Үүнийхээ дөрөвт нь давсан байна.

Мэдээллийг бэлтгэхдээ бөх сонирхогч У.Буян-Оршихын судлагаанаас ашиглав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:40

Уран сайхан мэхээрээ гавъяанд хүрсэн бөхчүүдээрээ бахархий

Зочин
Зочин
2022-06-22 09:40

10 жил улсын арслан Ц.Содномдорж улсын наадамд 10 жил барилдахдааа жишэээ нь 10 удаа тунасан байдаг юм

Зочин
Зочин
2022-06-22 09:40

Бахархлууд минь

Зочин
Зочин
2022-06-22 09:41

Жинхэнэ хүчээрэээ цолонд хүрсэн баатарууд минь

Хулх шоү
Хулх шоү
2022-06-22 10:52

Улсын тусгаар тогтнол, байг�##�ийн баялагыг харийнханд гул барьж байж хуримтлуулсан хар сүүдэртэй �##�т, эд хөрөнгө,унаа м�##�аар бие биедээ баярхах, гайхуулах гэсэн хүн дүрстэй адгийн сүргүүдийн б�##�ай бужигнаанаа “НААДам-үндэсний дархлаа“ гэж солиорцгооно. Мнголын Ирээдүй болсон з�##�уус энэ тэнэглэлд эгдүүцэхдээ өнгрсн онд “No naadam” акцийг хэрэгжүүлж чадсан. Энэ онд з�##�уус эгэл олон түмнээр хүрээгээ тэлж “NO naadam” эвентээ давтан, амжилттай хэрэгжүүлж чадах нь гарцаагүй. Сэргээш,булчингүй гүзээ, бурангуй харгисл�##�, ёс зүйгүй зэрлэг авирл�##�, булхай,давааны найрааны болхи агаад хулхи шоү үзэж тааша�##� авч суудаг 21-р зууны ”хуучин хүү” ямар эмэгнэлтэй, ямар хөөрхийлөлтэй???!!!

Холбоотой мэдээ

Back to top button