СПОРТ

Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс хүрэл цом хүртлээ

Чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ий эхний өдөр Монголын бөхчүүд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

17 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх медалийн төлөө барилдсанаас хөвгүүдийн 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ, охидын 73 кг-д “Хангарьд” спорт клубийн бөх Номин-Эрдэнийн Баяржаргал нар хүрэл медаль хүртлээ.

9 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Ингэснээр Монгол тамирчид Азийн АШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан амжилтаар 138 оноо авч, багийн дүнгээр III байрт шалгарлаа. Ингэснээр хүрэл цомын эзэд болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button