ДЭЛХИЙ

Украинд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгох эсэхийг маргааш хэлэлцэнэ

Зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтаар Украиныг Европын Холбоонд элсүүлэх нэр дэвшигчийн статус олгох эсэхийг авч хэлэлцэх аж.

Өнгөрсөн ням гараг /2022.06.19/-т Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Энэ долоо хоног бол Украины хувьд түүхэн ач холбогдолтой долоо хоног болж байна” хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр хэлэхдээ, “Түүхэн ач холбогдолтой хоног маргаашаас эхэлнэ. Учир нь, энэ долоо хоногт Европын Холбооноос бидэнд нэр дэвшигчийн статус олгох эсэх талаар хариу өгнө” хэмээн онцлов.  

Украиныг Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасантай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байр сууриа илэрхийлэв.

Владимир Путин: “Украиныг тус холбоонд элсэхийг Оросын тал эсэргүүцэхгүй. Гэсэн ч, Украин Европын Холбоонд элссэнээр Украины эдийн засгийн өсөлтөд шинэ түлхэц болох эсэхэд эргэлзэж байна”.  

Владимир Путин цааш нь хэлэхдээ, Европын Холбоо бол НАТО шиг цэргийн эвсэл холбоо биш, тиймээс бид өмнө нь ч хэлж байсан, бидний байр суурь өөрчлөгдөхгүй. Украин Европын Холбоонд нэгдэхийг Оросын тал эсэргүүцэхгүй. Харин Украины эдийн засгийн бүтцэд их хэмжээний нөхвөр, тусламж шаардлагатай байгаа учир Украин дотоодын зах зээлээ хамгаалж чадахгүй тохиолдолд ямар нэгэн хэлбэрээр бусдын эрхшээлд орж, “хагас колоничлогдох” нөхцөл байдалд орж болзошгүй хэмээн бодож байна” гэж байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button