ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк: Бодлогын хүүг 10 хувь болгож, нэмлээ

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр буюу зургадугаар сарын 22-нд болж, шийдвэрээ танилцууллаа. Үүгээр бодлогын хүүг 9 хувь байсныг нэг нэгжээр нэмэгдүүлж, 10 хувь болгосон талаар мэдээллээ.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргалаа" хэмээсэн байна.

Түүнчлэн тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувь гарчээ. Инфляцын дийлэнх хэсгийг шатахуун, хүнс болон импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлсэн талаар Монголбанкнаас мэдээлэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар, цаашид инфляц, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс шалтгаалж, дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x