ДЭЛХИЙ

Афганистанд газар хөдлөлтийн улмаас мянга гаруй хүн амиа алджээ

Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн нас барж, 600 хүн шархадсан талаар өчигдөр /2022.06.22/ тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх сайд Шарафуддин Муслим мэдэгдлээ.

Өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 01:30 цагийн орчимд Пакистантай хиллэдэг орчмын бүс нутаг газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас хамгийн түрүүнд Пактика, Хост мужид 255 хүн амиа алдаж, 500 хүн шархадсан гэсэн мэдээлэл ирсэн.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Газар хөдлөлтийн голомт Хост хотоос 44 км-ийн зайд байсан. Афганистанд, ялангуяа Гиндукуш нуруунд газар хөдлөх нь ховор үзэгдэл биш аж. Афганистаны олон орон сууцны барилгын чанар муутай учир газар хөдлөлтийн улмаас байшин барилгууд эвдэрч сүйдэх нь элбэг. Тиймээс, хохирлын хэмжээ их гардаг.

Түүнчлэн, байгалийн гамшигт өртсөн хохирогчдод түргэн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах аврах ажиллагаанд ашиглах хангалттай хэмжээний нисэх онгоц, нисдэг тэрэг байхгүйгээс хүндрэл учирч байгаа аж.

Нэмж дурдахад, “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны засгийн эрхэнд гарснаас үүдэн тус улсад олон улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж илгээхэд хүндрэлтэй болж, афганчууд хоол хүнс, эм тариа, бусад зүйлсийн хомстолд ороод эхэлсэн.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button