Дизель түлшний үнэ хоёр сард 800 төгрөгөөр нэмэгдлээ

Хоёр сарын дотор дизель түлшний үнэ 810 төгрөгөөр нэмэгджээ.
Монгол Улс шатахууны үнийг төрийн хяналтаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд газрын тосны үнэ өссөн ч импортлогч ААН-үүдтэй нь хэлэлцсэний үндсэн дээр шатахууны үнийг тогтмол барьдаг байлаа.
Харин УУХҮЯ-наас гаргасан шийдвэрээр гадаад зах зээл дээрх сүүлийн гурван сарын үнийг дунджилж, шатахууны үнэд буулгадаг зохицуулалт үйлчилж байна. Энэ үүднээс хамгийн их өсөлт мэдэгдэж байгаа шатахууны төрөл нь дизель болжээ.
Тодруулбал, АМГТГ-ын тайлан мэдээлэл дурдсанаар дизель түлшний үнэ гуравдугаар сарын 1-ний байдлаар 2924 төгрөг байжээ. Харин тавдугаар сарын 31-ний байдлаар 3430 болж. Харин өнгөрсөн долоо хоногт орсон 250 төгрөгийн нэмэгдлээр 3740 болсон юм. Зөрүү нь 810 төгрөг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ засгийн газар ч улс орныг самарч дууслаа. Өөрсдөө ч яахав хэдэн тэрбумаар нь хулгай хийсэн новшнуудад хамаагүй байх