ДЭЛХИЙ

Талибанчууд газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд 11 сая орчим ам.долларын тусламж олгоно

“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны зүүн нутгийн Пактика болон Хост мужид болсон газар хөдлөлтийн улмаас хохирсон ард иргэдэд туслахын тулд нэг тэрбум афгани буюу ойролцоогоор 11 сая ам.доллар олгох аж. Энэ талаар “Tolonews” мэдээлжээ.

Афганистаны Онц байдлын дэд сайд Шарафуддин Муслим хэлэхдээ, амиа алдагсдын тоо хамгийн багадаа 920, шархадсан хүний тоо 610-д хүрээд байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд Засгийн газраас тус бүр 100 мянган афгани /1,100 ам.доллар/, шархадсан хүмүүст 50,000 афгани /550 ам.доллар/ олгоно хэмээн мэдэгдлээ.

Бусад эх сурвалжийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн тоо аль хэдийн мянгаас давж, 1500 гаруй хүн шархадсан аж.

Үүний зэрэгцээ, “Талибан” хөдөлгөөний тэргүүн Хайбатулла Ахундзада Хост, Пактика мужид болсон газар хөдлөлттэй холбогдуулан олон улсын байгууллагуудаас тусламж хүслээ.

Талибанчуудын хэвлэлийн төлөөлөгч Билал Карими мэдэгдэлдээ, “Бид Олон Улсын Хамтын Нийгэмлэг, буяны болон хүмүүнлэгийн байгууллагуудыг улс оронд үүссэн эмгэнэлт явдалтай холбогдуулан Афганистаны ард түмэнд туслахыг уриалж, уй гашууд автсан иргэдэд туслахыг уриалж байна” хэмээн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button