Нийгмийн

АЮУЛГҮЙ байдлаа хангаж, эрсдэлгүй зорчих нь АЗ ЖАРГАЛ билээ

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-аас Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг контентоор дамжуулан уриалах зорилготой "Аюулгүй Аз жаргалтай" аяныг хоёр дахь жилдээ зохиож байна.

Жолооч нар ихэвчлэн хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байх, ядарсан үедээ жолоо барих зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж осол гаргадаг. Тиймдээ ч замын хөдөлгөөнд оролцохдоо нэн тэргүүнд өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарч, эрсдэл, осолгүй зорчихыг эрхэмлэдэг.

Жолооч, зорчигч та үр хүүхэд хайртай хүмүүсээ хамгаалж аюулгүйн бүсээ зүүж хэвшээрэй. Аюулгүйн бүс хэрэглэх нь зөвхөн жолооч төдийгүй зорчигчийн хүлээх үүрэг бөгөөд ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй.

Автомашины аюулгүйн бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.

Аюул, эрсдэлгүй, эрүүл байж тайван амгалан зорчих нь аз жаргал билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 14:12

тийм шүү, суудлын бүсээ ядаж зүүх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-24 14:21

амр�##�т, аял�##�ын улир�##� эхэлж байгаа тул анхаар�##� болгоомж хэзээд илүүдэхгүй. энэ аяныг зохион байгуулж байгаад баяртай байна

Зочин
Зочин
2022-06-24 14:42

Аавууд маань, жолооч нар маань хайртай хүмүүсийнхээ төлөө хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцоорой ????

Холбоотой мэдээ

Back to top button