Нийгмийн

Д.Сумъяабазар: Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарна

Мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар боллоо.

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Тус төсөл нь Цахим засаглал, Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот  гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас цахим шилжилтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгаа нь онцлох үйл явдал болж байна. Цахим шилжилт хийх хэрэгцээ, шаардлага хэр их байсан бэ?

-Улаанбаатар хотын түгжрэл, дэд бүтэц, барилга байгууламж болон газрын тусгай зөвшөөрөл, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэргээс үүдэн цахим шилжилт хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүний хүчин зүйлээс үл хамааран ажилладаг байх зохицуулалтыг хийх ёстой. Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын талаас дээш хувь нь амьдарч, эдийн засгийн 70 хувь эргэлдэж байгаа нийгэм, эдийн засгийн төв. Тиймээс нийслэлийн зүгээс санаачилгатай ажиллаж, манлайлж байж авлигын индекс буурах, олон улсын тавцанд манай улсын үнэлгээ, нэр хүнд өсөх эхлэл тавигдана.

-Улаанбаатар хот цахим шилжилт хийхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?

-Цахим технологи гэдэг бол хүний хүчин зүйлээс үл хамаарах, хиймэл оюун ухаанд суурилсан программ. Нийслэл бол их өгөгдлийн суурь учраас Улаанбаатар хот өөрөө гол платформ байх ёстой. Хотын 1.6 сая хүний өдөр тутмын хэрэглээг нэгдсэн платформд оруулж, цахим шилжилт хийх хүрээнд үндэсний хэмжээний аж ахуй нэгж, байгууллагуудтай тохиролцох зэргээр уг ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа. Олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж, үндэсний томоохон компани болох “Ай Си Ти групп” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой тул Тагнуулын ерөнхий газартай нягт холбоотой ажиллана.

-Цахим шилжилт хийхэд хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн бэ?

-Үнийн өсөлт зэргийг харгалзан үзвэл цахим шилжилт хийхэд багагүй хөрөнгө шаардагдана гэж тооцоолж байна. Долдугаар сарын 1-ний НИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар цахим шилжилтийн тухай хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа.

Барилгын зөвшөөрөл авахад 2000 оны эхээр 240-өөд гарын үсэг цуглуулдаг байсан, одоо 44 гарын үсэг зуруулдаг. Одоо энэ байдлыг халж, газар болон барилгын гэрчилгээ, зөвшөөрлийг цахимаар олгох шилжилтийг эхнээс нь хийж байна. Цахим шилжилт хийх хүрээнд үндэсний 70 орчим аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа түргэвчилнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
batjargal
batjargal
2022-06-24 17:21

Дэлхий асар хурдацтай хөгжиж байна. Монгол ч бас цаг үеээсээ хоцролгүй цахим шилжилт хийххийг дэмжинэ

Холбоотой мэдээ

Back to top button