СПОРТ

ТАНИЛЦ: Өнөөдөр Улаанбаатарын "Их дуулга"-ын медалийн төлөө барилдах есөн монгол жүдоч

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно. Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдахаар боллоо.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр, спортын мастер Г.Сод-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн нар алтан медалийн төлөө барилдана.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д ОУХМ А.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д спортын мастер М.Ичинхорлоо нар хүрэл медалийн төлөө хүч сорино.

Медалийн төлөөх барилдаан 17.00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x