СПОРТ

Г.Наранцэцэг Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно. Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Японы тамирчин Цүнодатай барилдлаа.

Эл барилдааны эхэнд тэрбээр өрсөлдөгчийнхөө гарыг буруу хөшсөний улмаас ялагдлаа. Ингэснээр Г.Наранцэцэг Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний Их дуулгаас авсан дөрөв дэх медаль.

6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button